төрсөний дараа жингээ яаж хасах вэ?

“Төрөхөөсөө өмнө бүсгүй хүн болгон л сайхан байдаг. Харин тэр бүсгүйг өөртөө хэр арчаатай, халамжтай эсэхийг нь төрснийх нь дараа л харж болно” гэдэг хатуухан үг бий. Чи өөрийнхөө хуучин галбирыг хэр их алдсан бэ? Буцаад өмнөх биеэ эргүүлэн авчрахын тулд ямар нэг зүйл хийж байгаа гэж найдая.


Би төрсөн хүн, хөхүүл гээд их идэх ёстой гээд бодчихдог. Үгүй шүү. Сайн унтаж, сэтгэл санаа тайван, шингэн сайн ууж л сүү орно. Гэхдээ 1 зүйлийг анхаарах хэрэгтэй. Хүн хүнээсээ шалтгаалаад сүү их бага байж болно. Үнэхээр сүү бага бол сүү оруулж байна гэж таргалаад байж байснаас, давхар хүүхдийн сүү өгсөн нь дээрээ. Бас өөрийгөө бодох хэрэгтэй шдээ.
Эмэгтэйчүүд жирэмсэн болоод ойролцоогоор 11-15 кг нэмэгддэг. Төрсний дараа хуучин галбиртаа буцаад орохыг яардаг нь мэдээж. Ким Кардашиан, Биёонсе гээд бидний таньдаг одууд төрөөд л маргааш нь гэхэд хэвийн байдалдаа орсон харагддаг. Гэхдээ бодит байдал тийм биш. Та хүүхдээ болон өөрийгөө эрүүл байлгах үүднээс зөв аргаар турах нь маш чухал. Тйимээс буцаад хэвэндээ орох зургаан санаа дэвшүүлж байна.

Эхлээд бод

Гэрт нярай хүүхэд байгаа цагт хоол бэлдэх цаг маш бага. Ням гаригт тухайн долоо хоногийнхоо хоолыг бэлдээд тус тусад нь савлаж хөлдөө. Гэр бүлийнхэн найз нөхдөөсөө энийг хийхдээ тусламж хүс. Хүүхдийг харах хүн болон газар байвал гал тогоондоо ажлаа хийхэд илүү хялбар байх болно. Тэгвэл хоол хийх нь анхнаасаа гэр бүлийн хамтын ажлын үр дүн болох болно!
Бүү яар
Төрснийхөө маргаашаас эхлэн турахыг хүсэж, дасгал хийж, өглөөгүүр гүйнэ гэж төлөвлөж байвал та маш буруу бодож байна. Та өөртөө бүрэн илаарших хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Таны бие хэвийн байдалдаа ортол багадаа 5-8 долоо хоног хэрэгтэй. Үүний дараагаас л жингээ хасах тухай бодож эхлээрэй.  
Стрессээ багасга
Бага стресстэх нь шууд жин хасахад нөлөөлөхгүй ч гэлээ стрессээс үүдэлтэй сөрөг нөлөөнүүдийг багасгана. Жишээ нь та хэт их турах тухай бодож стресствэл их идэж, буруу хооллож, турах итгэл найдвараа алдана. Сайн унтаж амрах нь таны бие илааршихад тустайгаас гадна сэтгэл санаа хямрахаас сэргийлнэ. Тиймээс хүүхдээ унтах үед нь дагаад хамт амарч байгаарай. Эмч нар сард 1.5 кг -аас ихээр жин хасахгүй байхыг зөвлөдөг. Хөхөөр хооллодог бол тэр тусам хоолоо сойж хурдан турахыг яарах нь буруу. Тиймээс тайван байж өөртөө хугацаа олго. Эхний 6 долоо хоногт өөрчлөлт гарна гэдэгт битгий найдаарай.
Хөдөлгөөнтэй бай
Нэгэнт өнгөрсөн гээд зүгээр суугаад байх хэрэггүй. Гэрийнхээ ойр зуур алхаж, йог аеробэкийн хичээлд яв. Эсвэл хүүхдээ зориулалтын тэргэнд суулгаад гүйж болно. Долоо хоногт гурван удаа ядаж 30 минутыг хөдөлгөөнд зориул. Чи өөрийнхөө төлөө хичээхгүй юм бол, өөр хэн ч хичээхгүй. Мэдээж маамуутай болоод завгүй болсныг чинь ойлгож байна. Гэхдээ орой зурагт үзэж суудаг багахан цагаа л гоо сайхандаа зориул. Чамтай адилхан турах хүсэлтэй ээжүүдтэй нэгд. Та өөрийгөө бэлэн болсон гэж үзэж байвал өдөр бүр хөнгөхөн алхалт хийж байгаарай. Өдөрт найзтайгаа 15-30 мин алхаж байхыг зөвлөж байна. Мэдээж ганцаараа алхах боломж тэр бүр гарахгүй байх. Гэхдээ хүүхдээ тэврээд алхах нь бүүр илүү үр дүнтэй. Хүүхэд тань цэвэр агаарт гарна мөн та улам ихээр илүүдэл өөх тосоо шатаах болно. Төрөл бүрийн өөрт амар байгаа сунгалтын дасгал хийгээрэй. Хэвийн галбиртаа эргэж ороход тустайгаас гадна чилсэн, хатуужсан булчингуудыг чинь суллаж өгнө. 
Идэх хоол хүнсээ зохицуул
 Төрсөн хүн их иддэг. Идэж болноо. Гэхдээ хамжааргатай идэх хэрэгтэй. Их идээд, амархан өлсөж байгаа бол таргалаж байгаагийн шинж. Ходоод нь суначихсан байхгүй юу. Хэрвээ хоол идмээр санагдах хүртлээ хүлээвэл чи нэлээн их калорийг устгаж болно. Хэтрүүлж идэхээс зайлсхийж, бодисын солилцоогоо сайжруулж өдөрт бага багаар таваас зургаан удаа хоолол. Хүүхдээ хөхөөр хооллодог бол хангалттай сайн идэх хэрэгтэй Хүүхдээ хөхөөр хооллодог ээж өдөрт 300-500 нэмэлт калори хэрэглэх хэрэгтэй . Тиймээс хоолны дэглэм барихаас татгалз. Өдөрт багадаа 3 удаа эрүүл хооллож байх Цаг барихгүй ч гэлээ өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллож байх хэрэгтэй. Тэр тусмаа өглөөний цайг алгасаж болохгүй. Мөн дундуур нь жимс ногоо хэрэглэж байгаарай. Хөхний сүүгээр хооллооод байвал жирэмсний үед нэмэгдсэн жинг багасгахад илүү хялбар болно. Өдөрт л 500 калори шатаана гээд тооц доо.
Шингэн юм сайн уу. Их идэхдээ биш их шингэн уухаар л сүү ордог юм. Гэхдээ зарим хүн суурин дээр халуун сав цай уудаг гэсэн. Тэр нь ч юу юм гэхдээ шингэн сайн уу. Сүүтэй цай гэдэстэй болгох учраас завсраар нь ус, байхуу уу. Ус бол хүрдийг төвөггүй эргүүлэхэд тусладаг тос шиг л нөлөөтэй. Ус бол жин хасах гол хүчин зүйл бөгөөд хоол боловсруулахад үйл явцад нэмэр болж, хоолны дуршлаа барихад тусална. Арьсан дээрээ дараад үзэхэд буцаж хэвэндээ хурдан орохгүй байвал та усгүйдэж хуурайшсан байх магадлалтай. Тиймээс өдөрт найман аяга ус уу.
Гэр бүлийнхнээсээ тусламж хүс.
 Шаардлага хангахгүй хоол хүнсийг гэрээсээ гарга. Хэн нэгэн хүүхдийг харж байх зуур алх эсвэл бага зэрэг унтаад ав. (сайхан унтаж амрахын гайхамшгийг дутуу үнэлэх хэрэггүй шүү). Төрсний дараахан чиний сэтгэл хөдлөлийн байдал багагүй өөрчлөгдөх тул найдвартай дэмжлэг ав. Бүр болохгүй бол багахаан хэмжээний зайрмаг сэтгэлийг чинь өргөхөд тусалдаг гэдгийг санаарай. Чи гоо сайхан, өөртөө итгэх итгэлээ өөрөө л хамгаалж чадна.

Эх хүн үр хүүхэддээ энэ хорвоогийн хамаг эрхэм бүхнийг өгөхийг хүсдэг билээ. Гэвч Эх таны эрүүл бие өөртөө итгэх итгэл тань энхрий бяцхан үрд чинь хамгийн эрхэм бэлэг болдог юм шүү.

Next PostNewer Post Previous PostOlder Post Home

0 comments:

Post a Comment