“Анна Каренина” зохиол бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших
ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Энхүү зохиолд эмэгтэй хүний эмзэг
нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа,
амьдралын тухай өгүүлдэг. 1873-1877 онд туурвисан энэ роман нь зохиолчын алдрыг
дэлхийд өргөсөн “Дайн ба Энх”-н дараа орох хоёр дахь том бүтээл юм. Анна
Каренинагийн дүрээр нийгмийн анги давхарга, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх зэрэг
19-р зууны сүүлийн хагаст Орос оронд нүүрлэсэн олон асуудлыг зохиолч өөрийн улс
төрийн итгэл үнэмшилд тургуурлан хөндөж уншигчдын хэлэлцүүлэгт өргөсөн байдаг.
Номын дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрөлдөөнийг нь
нарийвчлан харуулах замаар тухайн үеийн Орос оронд баримталж байсан үзэл бодол,
нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгминй сайн, муу аль аль талаас нь хөндсөн
учир гялалзсан амжилттай бүтээл юм.
ЛЕВ НИКОЛЛАЕВИЧ ТОЛСТОЙ /1828-1910/
“Гоо сайхныг өрсөлдөж бүтээдэггүй, ариун шударгыг бардамнаж тогтоодоггүй”
Оросын нэрт зохиолч Лев Николаевич Толстой Тула мужийн Ясная Поляна
хэмээх эдлэнд төржээ. 1862 онд София Андреевна Берстэй гэрлэсэн тэрээр 13 хүүхэдтэй
байв. Тэдний тав нь хүүхэд ахуйдаа энджээ. Хамгийн алдартай хоёр бүтээл болох
"Дайн ба энх", "Анна Каренина" роман нь бүх цаг үеийн
хамгийн шилдэг романуудын тоонд ороод зогсохгүй реалист утга зохиолын оргил
гэгддэг. Түүний хүчирхийллийн
бус замаар тэмцэх үзэл санаа нь Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын XX зууны
улстөрийн нөлөө бүхий тэмцэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэрээр Христийн
шүтлэгтэй ба хүч хэрэглэхийн эсрэг байдаг байсан. Түүний "Бурхны хаанчлал
таны дотор бий" гэсэн бүтээлийн хүмүүст үзүүлсэн нөлөөг Махатма Ганди
болон Мартин Лютер Кингтэй зүйрлэж болно. Тэр Астапово галт тэрэгний буудал
дээр 1910 онд 82 настайдаа нас баржээ.
Оросын суут зохиолч Лев Николаевич Толстой бол 19 зууны дэлхийн утга
зохиолын гоц үзэгдэл байлаа. Түүний зохиол бүтээлийн өв 100 шахам ботиор
хэмжигддэг бөгөөд манайд “Дайн ба Энх” , “Анна Каренина” , “Сэхээрэлт”
романууд, олон тооны тууж, өгүүллэг, үлгэр нь орчуулагджээ.
Номын тухайд
1877 онд бүрнээрээ ном болж анх хэвлэгдсэн “Анна Каренинаа” романыг дэлхий
нийтээрээ мөнхийн үнэ цэнэтэй туурвил гэж бахдан тэмдэглэдэг юм. “Анна Каренина
орчуулагдаагүй хэл бол амьд хэл биш” гэж Нобелийн шагналт зохиолч Альбер Камю
хэлсэн нь уг гайхамшигт зохиолын тухай хэдэн зуун мянгаар тоологдох бахдал
бишрэлийн ердөө л ганц нь билээ.
“Анна Каренина” зохиол бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших
ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Энхүү зохиолд эмэгтэй хүний эмзэг
нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа,
амьдралын тухай өгүүлдэг. 1873-1877 онд туурвисан энэ роман нь зохиолчын алдрыг
дэлхийд өргөсөн “Дайн ба Энх”-н дараа орох хоёр дахь том бүтээл юм. Анна
Каренинагийн дүрээр нийгмийн анги давхарга, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх зэрэг
19-р зууны сүүлийн хагаст Орос оронд нүүрлэсэн олон асуудлыг зохиолч өөрийн улс
төрийн итгэл үнэмшилд тургуурлан хөндөж уншигчдын хэлэлцүүлэгт өргөсөн байдаг.
Номын дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрөлдөөнийг нь
нарийвчлан харуулах замаар тухайн үеийн Орос оронд баримталж байсан үзэл бодол,
нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгминй сайн, муу аль аль талаас нь хөндсөн
учир гялалзсан амжилттай бүтээл юм.
Достоевский 1877 онд энэ романы талаар “зохиолчийн өдрийн тэмдэглэл”-дээ
“европын уран зохиолтой харьцуулашгүй бүтээл” гэж дүгнэсэн байдаг
Энэ роман нь 1875-1877 онд “Русский вестник” сэтгүүлд анх цувралаар гарчээ.
Гэхдээ найм дахь бүлэг нь мөнөөх сэтгүүлд нийтлэгдээгүйн учир бол Славяны
асуудлаар Толстой эрхлэгчтэй нь үзэл санаа зөрөлдсөнөөс шалтгаалсан аж. Толстой
судлаачид “Анна Каренина”-гийн төгсгөлийн бүлгийн талаар янз бүрийн л санаа
дэвшүүлдэг. Орос төвтэй славян үндэстний хүчирхэг том эзэнт гүрэн байгуулах
санаа нь 19-р зууны Оросын сэхээтнүүд дунд тэргүүний, дэвшилттэйд тооцогддож
байлаа. Чухам энэ санаагаа, тэрчлэн “Хүн юуны тулд төрж, амьд явдаг вэ?” гэсэн
философийн асуултаа уншигчдын өмнө тавихын тулд романдаа энэ бүлгийг зохиомлоор
нэмсэн гэж ярьцгаах нь ч бий.
-Романаа нэрлэсэн гол баатар эмэгтэй амиа хорлочихлоо. Ингээд л роман
төгссөн. Өөр яах гээд байгаа юм бэ? Гэж сонины эрхлэгч их зохиолчтой мэтгэлцсэн
ч гэдэг. Барууны утга зохиол судлаачид энэ баримтыг ихэд олзуурхан, 20-р зууны ямар
ч хэвлэн нийтлэгчийн амнаас зүй ёсоор гарах байсан үг гэж магтсан ч байдаг. Ихэнх
алдартай зохиол, кинонууд энэ номны үйл явдлаар төгсгөлөө хийсэнд буруутгах
шалтгаан үгтоос байхгүй. Энэ бол яах аргагүй, гэр бүлийн, тэр дундаа эмэгтэй
хүний сэтгэл зүйн тухай роман билээ.
Зохиолын гол санаа утга
агуулга:
Зохиолд гурван гэр бүлийн ээдрээтэй түүхийг харуулна. Анна Каренинагийн
хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа гол хэсгийг бүрдүүлнэ. Аннагийн ах Степан
Облонский эхнэр Дарья /Долли/ болон олон
хүүхэдтэйгээ амьдардаг хэрнээ өөр эмэгтэйтэй хайр сэтгэлийн учир ургуулсан
байв. Облонскийн найз Констатин Левиний амьдрал бас гарах бөгөөд Доллигийн дүү
Катерина /Китти/-д хайртай бөгөөд Москвад очихдоо түүнд хайртай өөр нэг
өрсөлдөгч гарч ирснийг олж мэднэ. Тэр нь Петрбургийн залуу офицер гүн Вронский
байв. Гаднаа гоёмсог харагдах Вронский бол дотоод сэтгэлээ хүнд нээдэггүй
нууцлаг дүр юм. Киттигийн ээж левиний амьдрал байдлыг хараад эсрэг байр суурь
баримтлан охиндоо нөлөөлнө. Китти хэдийгээр Левинд хайртай байсан ч вронскийд
дурлахад энэ нь нөлөөлдөг.
Анна Москвад ахындаа Вронскийтой тааралдаад хараад л дурладаг. Вронский ч
үзэсгэлэнт хүүхэн Аннад татагдана. Анна яаравчлан Петрбург буцаж нөхөр Алексейтэйгээ
хамт үлдэхээр шийднэ. Аннагий нөхөр Каренин ноён хүйтэн хөндий нэгэн бөгөөд
хайр сэтгэл амсаагүй тэрээр аз жаргалгүй шаналж явдгийг Вронский олж мэднэ.
Удалгүй тэр хоёр уулзах болсноох тэдний хайр сэтгэлийн түүх эхэлж, Анна ч
үүнийгээ гадна хүрээллээс нуулгүй ил явалдана.
Нөхөр Алексэй нь энэ тухай мэдсэнээр байдал хурцадна.
Алексэй Каренин бол нэр төрөө дээдэлж, ёс заншил, шашин уламжлалаа ягштал
баримталдаг чанга хүн тул эхнэрээ гэр бүлээ цуцлах зөвшөөрөл өгдөггүй. Вронский
ч Аннагийн нөхөр салахгүй байсан учир бууж өгөхөөр шийднэ. Нэр төр, эд хөрөнгө
төдийгүй хайртай ганц хүүгээрээ дэнчин тавин байж, аз жаргалын араас хүсэнэ
тэмүүлсэн Аннад Вронскийн шийдвэрээсээ буцаж байгаа нь өөрийг нь хаяж буй мэл
сэтгэгдэл төрүүлснээс гадна хүмүүсийн үзэн ядалттай тулж ганцаардсан тэрээр
амиа хорлоно.
Энэ хоёрын хайр сэтгэлийн дэргэд Левиний амьдрал бол өөр түүх юм. Китти
эхлээд Вронскийтэй хувь заяагаа холбохоор шийдсэний дараа Левин хөдөө гарч,
газрын эзний амьдралаар амьдардаг. Вронский Китти нар хоёр тийшээ болсныг
мэдсэн хэдий ч бардам зангаасаа болоод хайртай хүүхнээ буцааж авахаар
тэмүүлдэггүй. Удаан хугацааны дараа тэр хоёр дахин уулзалдаад Китти өөрт нь
хайртай хэвээр байгааг мэдсэнээр хоёул нийлдэг. Даръя Степан, Анна Вронский
нараас члгаатай нь Левин Китти хоёрын хайр сэтгэл буцаж нийлж байна.
Товчхондоо бол тухайн үеийн бэрх цагийн амьдралын их буулган дунд хүний
сэтгэл яаж тэсвэрлэж байсныг нэгэн эмэгтэйгээр дүрслэн харуулжээ. Өнгөц харахад
юугаар ч дутаагүй ихэс дээдсийн хүрээлэнгийн бүсгүй Аннагийн хүйтэн сэтгэлт
офицер Вронскийд өгсөн золгүй дурлалын түүх юм.
Зохиолын гол дүрүүд:
Костантин Лёвин
Лёва, Л.Н.Толстой. Романд байдаг л нэг оросын сайшаан
магтагч, сайхныг мөрөөдөгч хүсэгчийн дүрээр дүрслэгдсэн гэвч тэр өөрийн өдрийн
тэмдэглэлийн дэвтрээс илүү сайхан биш хэсгийг үзүүлжээ.
Лев Николаевичийн тэмдэглэлийн дэвтрийг нээхэд: Софья
Андреевнатай хуримлахын өмнө өөрийнх нь тэмдэглэлийн дэвтэрт үнэн сэтгэлээсээ
өөрийнхөө бүхий л эмзэг янаг амрагийн, сэтгэл санааны байдал /доромжлогдон/
дарлагдсан сэтгэгдлээ бичжээ. Толстой тэр эмэгтэйн өмнө өөрийн бүх л хариуцлага,
дутагдлаа мэдэрчээ /хүлээн зөвшөөрчээ/.
Лёвин түүнд ямар ч дотоод тэмцэлгүйгээр өөрийн
тэмдэглэлийн дэвтрээ шилжүүлж өглөө. Тэрээр тэр болон тэр эмэгтэй, тэдгээрийн
дунд ямар нэгэн нууц зүйл байх ёсгүй, ийм л байх ёстой гэж үзэв. Гэвч тэр энэ
яаж бидний дунд үйлчлэх, түүнтэй өөрийгөө зүйрлүүлж ч бодох сөхөө байсангүй.
/тийм тайланг өөртөө өгсөнгүй/ Зөвхөн театрын өмнө байх тэднийд очсон, орой
түүний өрөөнд орсон үед л тэр түүний үйлдсэн гутамшигт явдал, эмэгтэйн цэвэр
ариун сэтгэлээс холдуулж хөндийрүүлж байгаа ээдрээг ойлголоо.
34 настай Лев Николаевич, 18 настай Софья Берстэй
гэрэлсний 2 өдрийн дараа эмгэн эхдээ бичсэн нь: “Надад: Би гавьяагүй, надад
оногдоогүй аз жаргалыг хулгайлчихсан юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм. Тэр ирж
явна. Би түүнийг тийм сайн сонсож байна.
/А.А.Толстойд бичсэн захидлаас 1862.09.28/
Эдгээр гуниглал, сэтгэл гутрал нь Лёвина Кити хоёрын
сэтгэл санаанд байв. /дүрслэгджээ/
Тэр эмэгтэй түүнийг өршөөсөн. Одоо болтол тэр өөрийгөө гавьяатай
хүн гэж тооцож үздэггүй тусмаа түүний өмнө бөхийж, улам л өөрийнхөө оногдоогүй
шударга биш /надад байх ёсгүй/ аз жаргал гэж үнэлсээр байв.
Анна Каренина /Облонская/
1868 онд Л.Н.Толстой Пушкины охин Мария Александровне
Гартунгтай генерал Тулубьевийн гэрт тааралдлаа. Толстой түүний нэг хэсэг дүр
төрхийг зураглан бичихдээ: Хар үстэй, цагаан сүлжмэл жижигхэн цэнхэр ягаан алаг
нүдэн цэцгийн хэлхээ.
Л.Н.Толстойн бичсэн гадаад төрх байдал, гэр бүлийн дэв
зиндаагаар нь харвал энэ бол А.А.Оболенская /1831 – 1890/-гийн анхны дүр төрх
байж болмоор байна. /А.А.Оболенская гэдэг нь А.В.Оболенскагийн эхнэр бас
С.М.Сухотины эхнэр Мария Алексеевны Дъяковын эгч/
Зан төрх
Лёвт бол дээдсийн хүрээлэнгийн өөрийгөө
гэж яваа /олохгүй ойлгохгүй/ нөхөртэй эмэгтэйн дүр л харагдана. Лёвын зорилго
нь: энэ эмэгтэй хайрламаар гэм буруугүй. Ийм л дүр зураг бусад хүмүүсийн дүр
төрх нь цөмөөрөө энэ бүсгүйг тойрон байгаасай гэж С.А.Толстойгийн
1970.02.24-ний өдрийн тэмдэглэлд бичигджээ.
Хувь заяа
Анна Степановна Пирогова, түүний /А.И.Бибиковаас болсон/
аз жаргалгүй хайр сэтгэл нь 1872 онд үхэлд хүргэжээ.
Софья Андреевнагийн дурсамжаас:
Тэр эмэгтэй гэрээ орхин гартаа боодолтой юм барьж гараад
ойролцоох Ясенкийн /Ясной Поляны дэргэд/ станцид эргэж ирээд ачааны галт
тэрэгний доогуур оржээ.
Л.Н.Толстой тэр эмэгтэйн азгүй үхлийг үзэхээр төмөр замын
казарамд ирэв.
Хагацал бол маш ховор явдал байв. А.К.Толстойн төлөө.
С.А.Бахметьевой гэгч эмэгтэй өөрийн нөхөр /Е.Л.Толстойн зээ/ Л.Миллерийг орхин
байж /А.К.Толстойн төлөө/ А.К.Толстой түүнтэй гэрлэсэн явдал нь ертөнцөөр
шуугиан тарьсан түүх байв. Л.Миллертэй гэрлэхээсээ өмнө Софья Бахметова гэгч нь
София гэдэг охин төрүүлжээ. /Хитров гэгчтэй ханилж байхдаа/ Г.Н.Вяземский гэдэг
хаанаас /1823 – 1882/ тэр хаан нь түүний ахыг халз тулаанд дуудаж алсан хүн. А.К.Толстой
эдгээр мөрийг тэр эмэгтэйд зориулж “Шуугиант бал буюу шуугиант цэнгүүний дунд”
гэж бичжээ.
Толстой Сухотин Оболенскийн удамд энэ нөхцөл байдал жирийн
биш түүх болон үлджээ. /1818 – 1886 онд амьдарсан Сергей Михайлович Сухотин
гэгч хаалгачийн эхнэр Мария Алексеевна Дъякова 1868 онд нөхрөөсөө салж
С.А.Ладыженскийтэй гэрлэв. Түүний хүү Михайл Сергеевич Сухотин /1850 – 1914/
Л.Н.Толстойн охин Татьяана Львовнетэй гэрлэв. Харин түүний анхны эхнэр Мария
Михайловна Боде-Колычева энэ гэр бүлээс 5 хүүхэд төрсөн. Сүүлд охин Наталья нь
Николой Леонидович Оболенскийтэй /1872 – 1934/ гэрлэв. Тэр нь Л.Н.Толстойн зээ
охин Елизаветагийн хүү. /эрт дээр түүний охин Мариятай гэрлэж байсан/
Анна Каренинагийн дүр:
С.А.Миллер – Бахметьева, М.М.Сухотинагийн амьдралын тохиолдлууд, Анны
Приговегийн хайр дурлалын эмгэнэлт түүх, Мария Гартунгийн гадаад төрх, ерөнхий
хэв маягийг нэгтгэж үнэхээр эмгэнэлт төгсгөл үлдээжээ.
Дүгнэлт:
Толстой “Дайн ба Энх” романд пьер Безуховын дүрээр өөрийгөө харуулсны адил
энд бас Левиний дүрээр дамжуулан өөрийнхөө үзэл бодлыг гаргажээ. Левин
Безуховын нэгэн адил амьдралын утга учрыг олох гэсэн асуултынхаа хариултыг
энгийн амьдрал дундаас олж авдаг.
Роман эхлэхдээ л гүн ухааны утгаа
уншигчдад тулгадаг. “Мне отмщение, и Аз воздам” хэмээсэн, ариун судрын хатуу
чанд ишлэлийн Толстойн дэвшүүлсэн анхдагч утга бол ердөө л “Өш хонзон минь”
гэсэн үгнээ зангилагдсан байжээ. “Ойлгоно гэдэг бол өршөөж уучлахын нэр” хэмээх
сонгодог хэлцийг Толстой өөрийнхөө баатраар дамжуулан няцаахыг зорьсон хэрэг.
Толстой өөрийнхөө баатарт үнэн сэтгэлээсээ хайртай ч, өршөөхийг хүсээгүй,
дотоод ертөнцөө шүүх эрхийг л гану олгосноор тэр хайраа хязгаарласан нь бүтэу
хийгээд сэтгэцийн онцгой зөрчил болжээ.
1870-аад оны Оросын язгууртны хүрээний жинхэнэ дүр төрхийг гайхалтай
харуулсан энэ романаас аугаа их утга зохиолын бүхий л уламжлалыг олж харж
болно. Тухайлбал, Ф.М.Достоевский гойд бишрэн бахадсан, Анна төрж байгаа тухай
тэр хэсэг. Эмэгтэй эгээтэй л амиа алдчихаагүй, харин эргэн тойронд нь байсан
бүх хүн түүнийг өршөөж уучилсан тэр хэсгтйг шүү дээ бүтэц ба сэтгэцийн дээд
ололт. Гэлээ ч энэ бол ганц гэр бүлийн, ганц хайр дурлалын түүх огт биш. Романы
үйл явдал ердөө л уншигчийг бэлтгэхэд, төгсгөлийн бүлгийн эргэуүүллийг хоосон
бодлогошрол болгоргүйд л чиглэж байгаа
юм. Эндээс та Шопенхауэрийг, лалын болоод буддын гүн ухааны зүг хандсан
эрэлхийллийг ч олж харна. Роман тэр чигээрээ философийн маш том эргэцүүллийн
оршил. Тэр л оршлын дотор өрнөх үйл явдлын амттай, тансаг бичигдсэн өнөөдрийг
хүртэл олонхи уншигч хууртаж байжээ.
Бид явсаар, Облонский, Левин, Каренин,Щербанскийнхны аж амьдралаар дамжуулж
оросын язгууртан гэр бүлүүдийн дотоод амьдрал руу ч өнгийж, Вронскийг дагаж
нийгмийн зан төлөв ерөнхийдөө ямар байсныг нь төсөөлсөөр, эцэст нь эргээд л
шашин гүн ухаан, амьдралын утга учрын тжхай эргэцүүллээ хэзээ ч орхиж чадахгүй
Толстойн өөрийнх нь ертөнцрүү ирдэг. Яг л Вронскийн зүүд аннад зүүдлэгдээд,
эцэсит нь хоёулангийх нь амьдралыг үрж бардаг шиг. Бид үйл явдлаа хөөж гүйуээд,
буцаад л их сэтгэгч Лев Николаевичийн өмнө зогсож байна.
Левиний гээч хэмээн та залруулахыг хүсч байна уу. Үгүй дээ тэр бол
зохиолчын өөрийнх нь дүр юм билээ. Оросууд ч ингэж ярьдаг. Иймээс би “анна
Каренина”-г гэр бүлийн гэхээсээ илүү гүн ухааны, хайр дурлалыг гэхээсээ илүү сэтгэц
задаргааны роман гэж дүгнэх саналтай байна.
0 comments:
Post a Comment