Эмэгтэйчүүд бид чинь эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг үндэсний баялаг шүү дээ. Тиймээс бидэнд ирээдүйд улс орныг хөгжүүлэх эрэлхэг зоригтой хөвгүүд, энхрий бяцхан охидыг тээж байгаа гээд төр засгаас сар бүр "Халамж" гэх нэртэй 40000 төгрөгийг нэг жилийн хугацаанд олгох хуультай байдаг. За тэгээд жирмээ бидэнд аминдэм, эм тариа, бяцхан мамагаа эхо.д харуулах гээд мөнгөний хэрэг баршгүй их байдаг. Тэгэхээр энэ мөнгө их хэрэгтэй. Зарим нь бид хөдөлмөрлөж байж л сайхан амьдрана, дандаа бэлэн юм идэж ууна гэж юу байхав гэж бодож байж магадгүй.
Үгүй дээ үгүй. Бид жаргал гэж бодож байгаа ч хүүхэд тээнэ гэдэг дээшээ харж хэвтэхийг хэлдэггүй юм аа. Яг өнөөдрийн хувьд жирэмсэн байна гэдэг хэцүү даваа шүү. Аан гэхдээ мөнгөтэй бол амархаан.
За ингээд миний яриад байгаа жирэмсэн эхчүүдийн халамжийн мөнгийг яаж хэрхэн авах тухай би өөрийн мэдсэнээ бичье.
1. Таны хүүхэд таван сар хүрсэн байх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хяналтын эмчээсээ "Таван сартай нь үнэн" гэсэн утгатай бичиг авна. Аа бас үүнийг зүгээр нэг өгдөггүй юм шүү. Жирэмсний сургалтанд дор хаяж гурван удаа суусан байх шаардлагатай.
2. Эмчээс авсан тодорхойлолт, иргэний үнэмлэх мөн хоёр хувь цээж зургийн хамт өөрийн хорооны нийгмийн ажилтанд өргөдөл бичиж өгнө. Эдгээр нь таны бүрдүүлэх ёстой материал гэсэн үг.
3. Одоо нөгөө алдарт "ягаан дэвтэр"-г хүлээнэ. Зарим нь хоёр, гурван хоногийн дараа таны гар дээр бэлэн ирдэг бол, зарим нь өчнөөн хонодог юм шиг байна лээ.
4. Дэвтэр дээрээ нийгмийн ажилтнаар та хэдэн сараас эхэлж 40,000 төгрөгийг авах болсноо бичүүлнэ. Өөрөөр хэлбэл та 1 сараас эхлээд халамжын мөнгө авах бол нийгмийн ажилтан тань 1 гэсэн тооны ард 40,000 гэж бичиж баталгаажуулдаг. Үүнийг хоёр, гурван сардаа нэг удаа очиж бичүүлэх ёстой.
5. Та өөрийн дэвтрийг авсан тохиолдолд таньд тэр банкин дээрээс аваарай гэж нийгмийн ажилтан хэлэх болно. Ингээд л та сар болгоны 15-с хойш ягаан дэвтрээ цүнхлээд банкин дээрээ очиж халамжийн мөнгөө авна даа.
Хэрвээ та тухайн банкиндаа карттай бол халамж авах дансаа карттайгаа холбуулж болно. Энэ нь та сар болгон нийгмийн ажилтан дээр очиж баталгаажуулах бичиг хийлгэхгүй байж болно гэсэн үг. Гэхдээ төрсөний дараа заавал нийгмийн ажилтан дээр очиж төрчихлөө гэх мэдээлэл өгч дахин сунгуулдаг учиртай шүү.
Түр оршин суугчаар орж болох уу
ReplyDeleteTutuu tursun 8 sartai iim hvn heden sar awah we
ReplyDeleteTvr orshin suugchar orj bolohuu
ReplyDeleteГадаадад байгаа хүн яаж авах вэ
ReplyDeleteOnline burtguulj bolxu
ReplyDeleteOnline burtguulj bolxu
ReplyDeleteAD88061002
ReplyDeleteХишигбян
ReplyDeletenohoj ologdog boluu
ReplyDelete