9911.... 8811.... дугаарын эзэн руу
мессеж бичиж эрчүүдийг утасны цаанаас дарамталж мөнгө авдаг бүсгүйчүүдийг
баривчилжээ. Энэ талаар хүн болгон л тэр мессеж бичсэн бүсгүйчүүдийг үзэн ядаж
байна. Бүсгүйчүүдийг цагдаа нар баривчилж хориод бөөн л юм болов. Өнгөц хархад
тэд бусдын утас руу мессеж илгээсэн нь ёс суртахууны хувьд буруу гэж бодогдох. Харин
энэ явдлыг өөр өнцгөөс хараад үзье.
Мессеж явуулахад нь тэр эрчүүд хариу
далчигначихаад эцэстээ цагдаад ханддаг нь ямар учиртай юм бэ. Бүсгүйчүүдийн мессежэнд
олзлогдож мөнгө төлсөнөөс харахад тэд ямар нэгэн харилцаа, хариу үйлдэл
үүсгэсэн л байж таараа. Зарим нь 400-500 мянган төгрөг өгсөн гэнэ. Энэ хэмжээний
мөнгийг зүгээр нэг үг бичсэний төлөө хүнд өгөх үү? Өгтөл нь эмэгтэйчүүд утасны
цаанаас дарамтална гэж байхуу? Тэр эрчүүд эхнэр хүүхэдтэй атлаа хүнд үзүүлэхээс
ичмээр зүйл хариу бичиж донгоссон л байгаа шүүдээ. “Тоглочихоод тоглоомоо даахгүй,
тонгойж байгаад бөгсөө даахгүй” гэдэг шиг л тоглоомоо дайхгүй юм бол эрчүүд та
нарыг хариу мессеж хэн бич гэсэн юм бэ? Аливаа зүйлд хариуцлага гэж байдаг. Хийвэл
бүү ай гэсэн монгол ардын үг бий. Энэ бол хийхээсээ өмнө бод, эрсдэлийг нь
тооц, хийсэн бол үр дүн нь ямар ч байсан дараа нь хариуцлагаа үүр гэсэн үг.
Энэ тэрүүгээр ниссэн, хэн бичсэн нь
мэдэгдэхгүй утаснаас мессеж ирэхэд хэдэн төгрөгөө алдчихаад одоо алдсан мөнгөө
авах гээд мессеж бичсэн бүсгүйчүүдийг цагдаад өгч байдаг. Манай эрчүүдээс өөр
эмэгтэйчүүддээ дээрэлхүүлчихээд төр засагтаа гомдоллож цэрэг цагдаа болдог түүх
энэ хорвоод ерөн байна уу?
Италийн Малена нэртэй алдартай нэгэн
кино бий. Малена гоо үзэсгэлэнгээрээ тухайн хотдоо од болсон бэлэвсэн, сайхан
бүсгүй. Эрчүүд түүнээс харцаа салгаж чадахгүй ангайн гөлөрцгөөж, эхнэрүүд нь
энэ байдалд эгдүүцэн шаралхаж, бүсгүйг янз бүрээр доромжлон гутаахыг оролддог. Маленагийн
алхаа гишгээ, ихэмсэг сүрлэг байдал, найруулагчийн уран мэдрэмж зэрэг нь уг
кино их өвөрмөц донжтой бологсон гэхэд хилсдэхгүй. Эцэст нь шаралхасан эхнэрүүд
түүнийг хөх няц болтол зодож, үсийг нь хусаж шударга шүүхийн өмнө аваачдаг. Тэгэхэд
шүүх танхимд байсан нэгэн нөлөөтэй хүн түүнтэй амрагийн явдал үүсгэсэнээ хэлж,
бусад эрчүүд ч зориг орон түүнтэй учиртай байснаа хэлдэг. Ингэснээр ямар ч
буруугүй Малена ялаас мултардаг. Товчхондоо бол киноны агуулга ийм. Үүн шиг
дэлхийн бүх эрчүүд бүсгүйчүүдээ ингэж хамгаалж, хайрлаж иржээ. Гэтэл манай
зарим эрчүүдийн байж байгааг...
Би биеэ үнэлэгчдийг дэмждэг хүн биш
гэхдээ зүгээр л зарим хүнд амьдрах өөр арга байхгүй бол яах билээ гэж хүлээцтэй
ханддаг. Нэгэн судлаач судалгаандаа “биеэ үнэлэлт муу муухай зүйл биш, нийгмийн
харгис хатууг зөөллөлдөг юм” хэмээн жишээ авсан байдаг. Биеэ үнэлэлтийг тас
хорьсон газар гэр бүлийн хүчирхийлэл их гардаг гэнэ. Согтуу эр гэр рүүгээ
явахдаа биеэ үнэлэгчтэй таарсан байдаг. Хэдэн цагийн дараа гэртээ очихдоо хулхи
нь буучихсан ирдэг. Учир нь мөнгөө сэгсрүүлчихсэн, өмссөн зүүсэн өөдтэй юмаа
дээрэмдүүлчихсэн. Түүнийгээ эхнэрээсээ нууж гэртээ ордог энэ бүхнийг нь
мэдчихвий гэж болгоомжилсон нөхөр юун эхнэрээ зодож, хүүхдүүдээ зандрах,
гөлөгнөсөөр байдаг аж. Нэг үгээр хэлбэл эр хүний омгийг дархад бас хэрэг болдог
зүйл гэдгийг судлаач хэлсэн байдаг. Байж болох л жишээ. Тийм болохоор биеэ
үнэлэгч гэж нийгэмд байдаг л зүйл байсаар ч ирсэн. Үр үндсээр нь устгаад байх
шаардлага байхгүй.
Цагдаа сэтгүүлч нар л мессеж бичсэн
бүсгүйчүүдийг аймаар мэт олон нийтэд харагдуулж тэр эрчүүдийг хохирогч болгоод
байгаа нь эмгэнэлтэй.
Хүний ямар ч нийгэм байгуулагдсан
биеэ үнэлэгчид устсан түүх байдаггүй. Дээрх
кинонд дайны үе байсан гэдгийг харуулж байгаа бол бидний мэдэх социалист,
ардчилсан орнуудад ч байж ирсэн, байгаа. Харин улам л нууц далд хэлбэрээр
хөгжсөөр ирсэн. Үүнийг гэрчлэх зүйл бол одоо хүүхнүүд заавал буудалд эсвэл
тогтсон газар зогсолгүй мессеж бичдэг болсон юм байна гэж ойлголоо. Мессежээр хүссэн
үгийг нь хэлж харилцсанаар төлбөр авдаг болж. Энэ нь бүсгүйчүүдэд цэвэрхэн арга.
Ухаалаг утас гэж байхад яагаад ухаалаг биеэ үнэлэлт байхгүй байх билээ. Сэтгэж,
менежмент хийж чадсан нь өөрийгөө зовоолгүй амархан мөнгө олно. Тэгээд ч биеэ
үнэлэлтийг хүн төрөлхтөн үүсэхэд хамт бий болсон анхны мэргэжэл гэж хошигнодог.
Харин эрчүүд минь өөрснөөсөө ич,
эмэгтэйчүүдийн арганд орж далдагначхаад цэрэг цагдаа болдогоо болих хэрэгтэй. Хатуухан
хэлэхэд та нарын эрхэлж өссөн гор юм. Үеийнхээ найзад зодуулчихаад нус
нулимастайгаа холилдож орж ирчэхээд аавдаа ахдаа ховолдог. Тэд хэлснээр нь
очоод зодно, үгүй ядлаа гэхэл эцэг эхэд нь хэлж арга хэмжээ авдаг. Эцэст нь
эхнэр авж хүүхэдтэй боллоо,эр хүн болж гэж сантал нялзрай хэвээрээ байна
шүүдээ. Мессеж бичсэнийхээ төлөө бүсгүйчүүд биш та нар имээх хэрэгтэй ийм нялх
нялзрай байна гэдэг эр хүнд зохихгүй.
Бүсгүй хүнийг сээтэгнэж, айлгүйдах
нь зөвхөн таныг хараад тийм үйлдэл гаргадаг гэж андуурав. Тэд зүгээр л эсрэг
хүйстнийг хараад эмэгтэй гэдгээ мэдэрч байгаа хэрэг. Бүсгүй хүн бүрт байгалаас
заяасан өгөгдөл нь тэр. Энэ бол төрөлх мөн чанар нь нүд ирмэх, ханд хаяхад нь
та нар унаж тусаад талимаараад байвал ийм дорой хэвээрээ л байна. Монгол улсын
хөгжлийн төлөө энэ биеэ зориулах нь битгий хэл бүсгүйчүүдийн аманд нь багтаа л
явна шүү. Нэгэн бүсгүй таныг эр хүн хэмээн найдаж өөрийг чинь сонгосон байгаа,
балчирхан үрс чинь мундаг аав гэж өөрөөр чинь бахархаж яваа. Харин та ийм
нялзрай, дорой хариуцлага хүлээх чадваргүй нэгэн байх ёсгүй. Далай ламын нэг
сайхан үг бий. Том болох гэж яарах хэрэггүй, хүн болох гэж яар гэсэн байдаг. Өнөө
цагт эр хүн таньд энэ үг хамаатай болжээ.
0 comments:
Post a Comment