Жирмээхэй боллоо

Удаан бодсоны эцэст
Удалгүй асуудлаа шийдлээ
Уйтайхан намрын үдшүүдэд
Уйтгар үргээх сайхан мэдээ

          Би Бяцхан сахиусан тэнгэрийн элчтэй
                Булбарайхан биедээ гоёмсог далавчтай
                Үүлээр тоглож нараар наадсан
                Үлгэрийн орны хайрын бурхантай
Энхрий бие нь өд шиг хөнгөн
Эвлэгхэн төрх нь хайр булаам
Сэвлэг үс нь торго шиг зөөлөн
Сэтгэл зүрх нь ариуханаас ариухан
                 Цэнхэр гаригт мэндэлэхээр
                 Цэцэг шиг үрээ тээсээр
                 Элэг бүтэн амьдралд минь
                 Энгүй жаргал нэмэхээр
                 Энхрийхэн үртэй боллоо.
Хөөрхөн үрээ тээхээр болсон
Хөл хүнд болохоор шийдсэн
Бодох тусам л жаргалтай болоод байх юм
Борхон зүрх нь цохилоод эхэлчихсэн
                 Жижигхэн хөл гарын хуруу
                 Жимбийсэн уруул, жамбайсан хамар
                 Ямар гоё юм бэ намайг дуурайх болов уу
                 Яасан ч байсан миний л үр дээ
Оюутан юм болохоор айх сандрах, баярлах гээд л хорвоогийн бүх л мэдрэмжийг тэр өдөр тэр орой тэр цаг минутанд мэдэрсэн гэхэд хилсдэхгүй биз. Өмнө нь би өөрөө байнга л хүүхэдтэй болвол тэгнэ ингэнэ, том гэдэстэй болвол тийм юм хийнэ гэж ярьж мөрөөддөг байсан. Монголчууд амны билгээр ашдийн билэг гэж ярьдаг даа. Ёстой л тэр нь надад тохиосон доо.
Миний дотор дахиад нэг зүрх, дахиад нэг ходоод бүх юм нь дахиад нэг нэг байгаа гэхээр л...
Өөрийн хэвлийд бүхэл бүтэн амьдрал тээж, гайхамшигтай бяцхан хүнийг өсгөж бойжуулна гэдэг яг л бурхны бэлэг юм шиг ээ. Одоо энэ ертөнцийн хамгийн жаргалтай, хамгийн эрхэм бэлгээ өлгийдөн авах хугацаа дөхсөөр л байна даа.
                 

               


Next PostNewer Post Previous PostOlder Post Home

0 comments:

Post a Comment