Хөхөнд сүү оруулдаг шилдэг хүнснүүд

Дөнгөж төрсөн эхийн хөхөнд сүү орохгүй байх эсвэл биеийн байдал, сэтгэл санааны байдал зэргээс шалтгаалж эхийн хөхний сүү багасаж татрах тал бий. Ийм үед хөхөнд сүү оруулах арга хэмжээ авах хэрэгтэй. Харин манай эхчүүд гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг. Энэ нь нэг талаараа хөхөнд сүү оруулдагч нөгөө талаараа та бидний биеийг таргалуулах үндэс болж байдаг. Тиймээс дан ганц гурилан бүтээгдэхүүнээс өөр ямар ямар хүнс хөхөнд сайн сүү оруулдаг болохыг танилцуулъя.  

1.      Хөхөнд сүү оруулдаг хамгийн шилдэг хүнс бол овьёос юм. Овьёосны гурил, каш, зутан болон овьёосны гурилаар хийсэн талх, жигнэмэг, нарийн боов нь хөхөнд маш сайн сүү оруулдаг. 
2.      Бууцай /спинач/ - Бууцайны салат, эсвэл бууцайтай хоол хийж идсэнээр үр дүнгээ өгнө.
3.      Ус - хөхүүл эмэгтэй усны дутагдлаа нөхөж цэвэр ус сайтар уувал хөхөнд аяндаа сүү ордог байна.
4.      Лууван - Луувангийн салат, нухаш, зутан хийж идэхэд эхийн хөхөнд сүү оруулаад зогсохгүй олон төрлийн ач тустай. 
5.      Бор будаа - Эхийн биед дутагдалтай хэрэгцээтэй байгаа эрдэс бодисыг нөхнө. Сүү оруулна.
6.       Тараг - Хөхний сүү оруулахад хэрэгцээтэй калци, эрдсийг агуулдаг.
7.      Сармис
8.      Гоньд
9.      Өндөг

10.  Гүзээ - Манай монголчууд эрт дээр үеэс нялх биетэй эхчүүдэд хөхний сүү оруулахын тулд малын гүзээ өгдөг байжээ. Та гүзээг сайтар цэвэрлэж угааж сайтар зөөлрүүлэн чанаад идээрэй. Эсвэл манай сайт дахь гүзээний салат хийх жорыг ашиглан салат хийж идээрэй.
Next PostNewer Post Previous PostOlder Post Home

0 comments:

Post a Comment