Шинээр мэндэлсэн хүүхдэд төрсний гэрчилгээ авах:
Доорх материалыг бүрдүүлэн харьяа иргэний бүртгэлийн ажилтанд очно.
-Өргөдөл
-Эцэг эхийн уахим үнэмлэхний хуулбар
-Өрхийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн бичиг
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт
-Гэрлэлтийн баталгаа /батлуулаагүй бол шаардахгүй гэж заасан байна. Энэ тохиолдолд эцгийн талаас эцэг болохоо хүлээн зөвшөөрч байгаа, хүүхдээ өөрөөрөө овоглохыг хүсч буйгаа илэрхийлсэн байх бөгөөд эх үүнийг зөвшөөрч хамтран бичсэн байна/ Мөн өөрсдийн биеэр очсон байх шаардлагатай.
Хүүхдийг төрснөөс хойш төв суурин газарт 15 хоног, алслагдсан сум, багт 30 хоногийн дотор иргэний төрсний бүртгэлд бүртгүүлнэ.
Шинэхэн хосуудын гэрлэлтийн бадалгаа:
-Гэрлэлтээ батлуулахыг хүссэн өргөдөл /хорооноос авч бөглөх/
-Гэрлэсэн эсэх лавлагаа
-Гэрлэгсдийн цахим үнэмлэх /хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/ хуулбарууд
-Эрүүл мэндийн тодорхойлолт /дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс авах/
-Өмнө нь гэрлэж байсан бол гэрлэлт цуцлалтын лавлагаа
-Гэрлэлт бүртгүүлж буй хосууд өөрийн биеэр мөн нэг гэрчтэй ирнэ.
0 comments:
Post a Comment