ЭХ ХҮН ТА ГАЙХАМШИГ

Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч
Энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг
Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг
Хөргий толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг
Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг Үнэхээр агуу хайрын бурхан
Next PostNewer Post Home

0 comments:

Post a Comment