1. Нэг төрөлтөөр хамгийн олон хүүхэл эсэн мэнд бойжуулсан ээж
Надя Денисе Дуд Сулеман Гутерриз гэх Америк эмэгтэй 2009-1 сард найман ихэр хүүхэд төрүүлж хамгийн шилдгээр тодорчээ. Тэрээр нөхөн үржихүйн технологийг буруугаар ашигласан гэж багагүй шүүмжлэл хүртсэн. Учир нь хиймлээр үр тогтоолгон найман ихэр хүүхэд төрүүлсэн аж. Сулеман нь найман ихэр хүүхэд төрүүлсэн хоёр дахь эмэгтэй юм. Өмнө нь 1998 онд Чувку гэдэг бүсгүй найман ихэр хүүхэд төрүүлсэн. Одоо сулеманы найман ихрээс зургаа нь эсэн мэнд бойжиж байна.
2. Дэлхийн хамгийн залуу ээж
Андын нуруунд амьдардаг ядуу энэтхэг эмэгтэй 90 см өндөртэй бяухан охиноо дагуулан эмч Жеролдо Лозада дээр иржээ. Тэрээр цүдгэр гэдэстэй охиноо чөтгөрийн хорлолоос ангижруулахыг хүсжээ. Лина Медина гэх бяцхан охинг эмч эхэндээ гэдэсний хорт хавдартай гэж бодож байсан ч шинжилгээ үзлэгний дараа таван настай бяцхан охиныг бие давхар байсан гэдгийг нотолжээ. Үүнээс сарын дараа буюу 1939-5-14нд Лина охинд мэс засал хийж хүүхдийг нь төрүүлсэн байна.
3. Анх удаа хүүхэд төрүүлсэн дэлхийн хамгийн хөгшин ээж
Энэтхэгийн Ражо Деви Лохан гэдэг 70 настай эмээ 2008-11 сард анх удаа амаржжээ. Тэрээр хүүхэдтэй болохыг 40 жил хүлээсэн бөгөөд хүүхдээ гурван нас хүртэл нь хөхөөрөө хооллоно гэж тарсний дараа ярьж байжээ.
Оросын Валентина Васеллив гэдэг бүсгүй нийтдээ 69 хүүхэд төрүүлсэн. Гэвч энэ эмэгтэйн амьдрал болон хэзээ хаана төрсөн, нас барсан өдрийн тухай тодорхой мэдээлэл байдаггүй аж. Энэ эмэгтэй 1725-1765 оны хооронд 16 хоёр ихэр, долоон гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлж нийтдээ 27 удаа амаржсан байна. харин орчин үеийн амжилтын эзнээр Чилийн Сан Антониа хотын Леонтина Албина гэдэг эмэгтэй уалгарчээ. Одоо 70 нас хүрч буй энэ эмэгтэй 55 хүүхэд төрүүлж Гениссийн дээд амжилтын номонд нэрээ бичүүлжээ.
Леонтина Албина
5. Дэлхийн хамгийн анхны эрэгтэй ээжТомас Битие нь эмэгтэй хүйстэй төрсөн ч мэс засал хийлгэж эрэгтэй хүн шиг болжээ. 35 настай тэрээр хүүль ёсны дагуу хүйсээ солиулсан ч нөхөн үржихүйн эрхтнээ үлдээсэн бөгөөд 10 жилийн өмнө хүйсээ солиулах мэс ажил хийлгүүлжээ. Томас Битие 2008-6 сард охиноо төрүүлэхийн өмнө түүнийг олон улсын хэвлэлүүд "жирэмсэн эргэтэй" гэж нэрлэж байв. Тэрээр дахиж хүүхэд төрүүлэхийг хүсч эрэгтэй даавартай болох эмчилгээ хийлгээгүй аж. Түүний эхнэр Нэнси саваа тайруулсан тул хүүхэд төрүүлэх боломжгүй болжээ.
6. Богино хугацаанд хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж
Кароле Хорлок гэх 42 настай эмэгтэй 13 жилийн хугацаанд 12 хүүхэд төрүүлжээ. Тэрээр "Би анх нэг л удаа хүүхэд төрүүлнэ гэж боддог байсан. Гэхдээ би амьдралдаа сэтгэл хангалуун байна" гэж ярьжээ.
7. Дэлхийн хамгийн хөгшин ээж
Омарки Панвар гэх эмэгтэй дэлхийн хамгийн хөгшин ээжид зүй ёсоор тооцогдоно. Түүний цорын ганц хүсэл нь хүү төрүүлэх явдал байжээ. Тэрээр 77 настайдаа удам угсаагаа залгамжлуулах үр удамтай болохын тулд үр тогтоолгох эмчилгээнд орсон. Үүний үр дүнд тэрээр мэс заслын аргаар ихэр хүүхэд төрүүлжээ.
0 comments:
Post a Comment