Чиний жаахан гэргий...


Гомдомтгой зөрүүдхэн чиний жаахан гэргий
Гоё сайхан үгэнд чихэр шиг дуртайг нь битгий мартаарай
Горьдож хүлээдэг хайрын үгсээр чинь дутагдаад
Гол шиг үерлэж уйлж суудгийг нь санаарай
      Ажилдаа явсан чамайг шөнө хүртэл харуулдаж
      Аргадуулах гэж буруу харж хэвтдэгийг нь ойлгоорой
      Алдаа оноог нь тэнцүүлж аашилж байдаг ч чамдаа
      Арван наймтай үеийх шигээ одоо ч хайртайг нь санаарай
Үнсээд гараагүй өглөө бүхэнд чинь гомддог
Үгэлж уурладагтомоогүй чиний жаахан гэргий
Үргэлж анхных шигээ чамдаа л эрхлэх гэж
Үүрд хамт гэж амлалт өгсөнийг нь битгий мартаарай
Next PostNewer Post Previous PostOlder Post Home

0 comments:

Post a Comment