Хэн нэгэнд хэлж болохгүй үг гэж байдаг. Ялангуяа гомдоох үгсийг хэзээ ч хэлж болохгүй. Жирэмсэн болно гэдэг эмэгтэй хүний дотор дахиад нэг зүрх, дахиад нэг тархи, дахиад нэг ходоод бий болно л гэсэн үг. Тиймээс таний найз, хайрт хань, эгч дүүс хэн байсан ч түүнд хэлж болохгүй үгс гэж байна. Хэрвээ та хэлсэн бол өөртөө гэмшиж, дахиж хэлэхгүй байхыг анхаараарай.
- Дахиад л идэж байгаа юм уу? - Жирэмсэн эхчүүд /ойролцоогоор 6 сар/-ийн хоолны дуршил ихээхэн өсдөг. Тэд цаг цагаар томорч буй хэрэгтэй шим тэжээлийг өгөхийн тулд л идэж байгаа шүү дээ. Жирэмсэн хүнийг өөрсөдтэйгөө битгий харьцуулаарай.
- Гэр муухай байна. Уэвэрлэхгүй юм уу? - Дотроо ингэж бодсон ч яав ч түүнд хэлж болохгүй. Энэ удаад чимээгүй өөрөө цэвэрлэх нь түүнийг халамжилж байгааг илтгэх болно.
- Дахиад л хүүхдийн нэрний тухай ярилцах гэж үү? - Эцэг эх болоход хамгийн эхний гэрийн даалгавар бол хүүхдийнхээ нэрийг сонгох. Иймд ярилцсан ч уйгагүй ярилцах хэрэгтэй.
- Хурдан алх л даа. - Гэдсэндээ хүүхэд тээж байгаа хүн хурдан хурдан алхахад хэцүү шүү дээ. Санаандгүй ингээд ам алдсан бол хариу үйлдэл нь сэтгэлээр унагахаар байсан ч тэсэхээс өөр аргагүй болно.
- Иймхэн юман дээр битгий уйл л даа. - Гормоны өөрчлөлтөөс үүдэн хэт сэтгэл хөдлөмтгий болдог тул жижигхэн зүйл дээр ч гэсэн уйлах болно. тэгхээр аль болох аргадаж тайвшруулж байгаарай.
- Чиний захисан нь байхгүй басан болохоор өөрийг авчихлаа. - Жирэмсэн эмэгтэйд гэнэт яг нэг тодорхой зүйлийг идэх хүсэл төрдөг. танийг ямар нэг зүйлийг аваад ир гэсэн бол та түүнийг олтлоо гэртээ орж болохгүй шүү.
- Надад ч гэсэн хэуүү байна. - Эхнэр нь жирэмсэн үед эрэгтэйд нь ч гэсэн хэцүү, бэрхшээлтэй зүйлүүд тохиолдоно. Гэвч хүүхэд төрүүлэх нь түүнээс хэдэн зүү дахин илүү хэцүү гэдгийг бүү мартаарай.
- Ядарсан уу? Ядарч байна уу? - Жирэмсэн юм чинь цаг ямагт л ядарч байгаа. Ийм утгагүй асуулт битгтй асуугаарай.
- Хамт эмнэлэг орох хэрэггүй биз дээ. - Та хамт эмнэлэг орох шаардлагүй байж болно. Гэвч хэн нэгэнтэй хамт явбал жирэмсэн эмэгтэй жоохон ч гэсэн тайвшрах болно.
- Жирэмсэн хүнд санаа зовох зүйлүүд байдаг ч сүртэй санаа зовох хэрэггүй ээ. - Эрэгтэй нь зүгээр гэж хэлсэн ч үнэндээ тийм биш. Тийм зүйл хэлэхгүй байсан нь дээр. эхнэрт тань бодсоноос ч хэцүү байж болно. Харин юу ч болоогүйд та талархах хэрэгтэй.
- Жирэмсэн болвол би лав тэвчиж чадна аа. - Тийм байж магадгүй. Гэхдээ үүнийг хэлээд хэрэггүй. Яагаад гэвэл жирэмсэн байна гэдэг таны бодсоноос ч хэцүү шүү.
Харин одоо та хөл хүнд эмэгтэйд байнга хэлж болохгүй үг биш хэлж байх үг бол
- Чамайг чин сэтгэлээсээ хүндэлж байна. Заавал ингэж хэлэх хэрэггүй ч цаг ямагт хайртай, хүндэлж, бахархаж байгаагаа мэдрүүлэх хэрэгтэй.
0 comments:
Post a Comment