Showing posts with label тэмдэглэл. Show all posts
Showing posts with label тэмдэглэл. Show all posts
Бие давхар боллоо гэсэн сайхан мэдээг анх нөхөртөө дуулгахад тэр яаж хүлээж авсан гээч. Үгээр хэлж, үйлдлээр үзүүлэмгүй баяр баясгалан тэрний минь царайд гэрэлтэж байсан. Жаргалыг дагаад зовлон гэхчээр миний нөхөр өмнөхөөсөө илүү их ажиллах, хөдөлмөрлөх зайлшгүй хэрэгтэй болсон.
Би "тийм юм идмээр байна, түүнийг хиймээр байна, ингэмээр байна" гэж ямбалах болгонд тэр минь дуугүй л эрхлүүлдэг. Ажилтай ядарч ирээд аяганы амсар олигтой ч зууж амжаагүй тэр минь орны хөндийд хурхиран унтаж байна. Намайгаа мөн үр зулзагаа эсэн мэнд бойжуулахын тулд ямар их зовж зүдэрч байгаа болдоо. Түүнийхээ царайг хараад анх танилцаж байсан үеэ дурслаа.
“Анна Каренина” зохиол бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Энхүү зохиолд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлдэг. 1873-1877 онд туурвисан энэ роман нь зохиолчын алдрыг дэлхийд өргөсөн “Дайн ба Энх”-н дараа орох хоёр дахь том бүтээл юм. Анна Каренинагийн дүрээр нийгмийн анги давхарга, боловсрол, эмэгтэйчүүдийн эрх зэрэг 19-р зууны сүүлийн хагаст Орос оронд нүүрлэсэн олон асуудлыг зохиолч өөрийн улс төрийн итгэл үнэмшилд тургуурлан хөндөж уншигчдын хэлэлцүүлэгт өргөсөн байдаг. Номын дүрүүд, тэдгээрийн сэтгэл зүйн торгон мэдрэмж, хоорондын зөрөлдөөнийг нь нарийвчлан харуулах замаар тухайн үеийн Орос оронд баримталж байсан үзэл бодол, нөхцөл байдлын хүлээсүүдийг хүний нийгминй сайн, муу аль аль талаас нь хөндсөн учир гялалзсан амжилттай бүтээл юм.
Удаан бодсоны эцэст
Удалгүй асуудлаа шийдлээ
Уйтайхан намрын үдшүүдэд
Уйтгар үргээх сайхан мэдээ
9911.... 8811.... дугаарын эзэн руу мессеж бичиж эрчүүдийг утасны цаанаас дарамталж мөнгө авдаг бүсгүйчүүдийг баривчилжээ. Энэ талаар хүн болгон л тэр мессеж бичсэн бүсгүйчүүдийг үзэн ядаж байна. Бүсгүйчүүдийг цагдаа нар баривчилж хориод бөөн л юм болов. Өнгөц хархад тэд бусдын утас руу мессеж илгээсэн нь ёс суртахууны хувьд буруу гэж бодогдох. Харин энэ явдлыг өөр өнцгөөс хараад үзье.
Том гэдэстэй жирэмсэн эмэгтэйчүүд ямар эгдүүтэй харагддаг болохыг та мэдэх үү. Жирэмсэн эмэгтэй хүнийг хүн болгон өхөөрддөг. Харин ангир үрээ хэвлийдээ тээж яваа түүний эрүүл мэнд хамгаас чухал байдаг. Эхийн хэвлийд байгаа үрийн эрүүл мэнд эхээс шууд хамааралтай байдаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс маш хянамгай байх хэрэгтэй. Харин амаржсаны дараа гэртээ гарч ирэх нь гэр бүлийн амьдралд хамгийн дурсамжтай мөчүүдийн нэг байдаг. Энэ үед эр нөхөр нь л хамаг зүйлийг бэлтгэх хэрэгтэй.
Previous PostOlder Posts Home